1 ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАН ГАРЧАГ Төслийн товч танилцуулга..............................................................................................2 Төслийн зорилго, ач холбогдол ......................................................................................4 Төслийн үр дүнгийн товчоо ..................................................................................................4 Үр дүн-1: “Цог” сэтгүүлийн 342 дугаарыг цахимжуулсан үйл явц .......................4 Цог сэтгүүлийн цахим хэлбэр: (1944-2021)...................................................5 Цог – 1944-1970: DVD-4 ................................................................................6 Цог – 1971-2010: DVD-4 ................................................................................7 Цог – 2011-2021 ба ”Zotero”-д шивсэн эх: DVD-2.........................................8 Цог сэтгүүлийн дугаар тус бүрийг цахимжуулсан загвар ..........................9 Цог сэтгүүлийн нийтлэлийн судалгааны тойм (1944-1921) .......................9 Цог сэтгүүлийн дугаарыг цахимжуулах үйл явц.......................................16 Үр дүн 2: 7042 нийтлэл тус бүрnau “Zотеro” программд оруулсан үйл явц........17 Цог сэтгүүлийн нийтлэлийг “Zotero” програмд оруулсан загвар ба өгөгдлийн нэрийн оногдуулалт ….............................................................17 Цог сэтгүүлийн нийтлэлийг /1947 он/ “Zotero”- д оруулсан загвар ...........18 Цог сэтгүүлийн цаасан картын сан (1944-2021) ...............................................19 Үр Дүн 3: Цог сэтгүүлийн нийтлэлийн хэвлэмэл гарын авлага .........................20 Мэдээллийн санг ашиглахад анхаарах зүйл............................................20 Төгсгөл: Цог сэтгүүлийн гаралтын мэдээний тойм................................21 Талархал...............................................................................................................23 2 “ЦОГ” СЭТГҮҮЛИЙН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САН” ТӨСЛИЙН ТАЙЛАН Төслийн товч танилцуулга: Төслийн эхлэл ба явц: 2020 оны 1-р сард ШУА-с СУИС-ийн Соёлын сургуулийн Номын сан судлалын тэнхмийн багш Ж.Цэзэнгийн хувийн цуглуулга дахь “мэдээллийн сан ”-гийн нөөцтэй биечлэн танилцсанаар энэхүү төсөл хэрэгжих болсон. Төслийн саналыг дэмжсэн албан тоотууд гарч ШУА-д хүргүүлсэн: 1. СУИС-ийн СС-ийн ЭЗ-ийн хурлын 2020 оны 02 -р сарын 18-ны өдрийн №3 тоот тогтоолоор төслийн санал дэмжигдэн, ШУА -д 2020 оны 02 сарын 27 -нд “Төслийн санал хүргүүлэх” албан тоот илгээсэн. 2. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс уг төслийг дэмжсэн, хамт ран ажиллах саналыг 2020 оны 03 -р сарын 3 -нд 01/53 тоот албан бичгээр ШУА -д хүргүүлсэн 3. 2020 оны 06 -р сарын 03 -нд “Цог сэтгүүлийн цахим мэдээллийн сан ” төсөл батлагдаж, Дугаар: ШУА -2020/19 гэрээг хийсэн: (Хавсралт №1) а/ Захиалагч: ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид б/ Сахүүжүүлэгч: ШУТС-ийн захи рал М.Тунгалаг в/ Гүйцэтгэгч: СУИС-ийн Соёлын сургуулийн захи рал Б.Баяраа г/ Төслийн Эрдэм шинжилгээний зардал: 6,000,0 д/ Төслийн удирдагч: Ж.Цэзэн (Sc.D), профессор Төслийн гүйцэтгэл: Төслийн са нхүүжилт 2021 оны 12 -р сарын 28 -нд СУИС -ийн Соёлын сургуулийн албан дансанд шилжиж орсноор хуучин байсан мэдээллийн санг үргэлжлүүлэн хийх ажил эрчимжиж, 2023 оны 2-р сард дууссан болно. Төслийн явц болон гүйцэтгэлийн талаар Соёлын сургуулийн захиргааны зөвлөл, эрдмийн зөвлөлийн хурлаар удаа дараа хэлэлцүүлж, хүн хүч нэмэгдүүлэх, ажлын байр, тав тухтай орчин нөхцлөөр хангах талаар дэмжин тусалж, гүйцэтгэлийг ЭЗХ -ар эцэслэн хэлэлцэж, хурлын тогтоол, албан тоотоор төсөл дууссаныг танилцуулсан. 3 Төсөл гүйцэтгэсэн багийн танилцуулга: Төсөл захиалагч байгууллага: ШУА Төсөл санхүүжүүлэгч байгууллага: ШУТС Төсөл гүйцэтгэгч байгууллага: СУИС-ийн Соёлын сургууль Монголын номын сангийн “Арван ухаан” холбоо Төслийн удирдагч: Ж.Цэзэн (Sc.D), профессор. Төслийн багийн мэргэжлийн зөвлөл: Б.Тунгалаг (Ph.D), дэд профессор /МУҮНС/ Д.Мандах (Ph.D), профессор /СС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга/ А.Мөнхцацал (докторант) (Номын сан- мэдээлэлзүйч) Санхүүгийн зохицуулагч: Н.Ургамал (Соёлын сургуулийн нягтлан бодогч) Багийн гишүүд: Э.Ууганбаяр (Магистрант) СС-ийн номын санч Чимэдцэрэн (Магистр) -/МУИС-ийн номын сан/ Н.Пагмадулам (Магистр -/МУҮНС/ Б.Бүжинлхам, Д.Шинэчимэг (Номын сан мэдээлэлзүйч) Дадлагын оюутан, магистрант нар (2018-2021) 4 Төслийн зорилго: “Цог” сэтгүүлд 77 жилийн хугацаанд хэвлэ гдсэн Монгол болон гадаадын орчуулгын уран зохиол, утга зохиолын судлал шүүмжлэл, дуртгал тэмдэглэл, бодлого шийдвэр зэрэг өгүүлэл нийтлэлийн цахим мэдээллийн нэгдсэн нөөцийг буй болгож, цахимаар уншиж ашиглуулах, сургалт, судалгааны эргэлтэнд оруулах. Төслийн ач холбогдол:  Цаасан суурьтай эх баримтыг цахимаар унших боломж бүрдсэн, мэдээллийг хурдан шуурхай, нэг дороос авах болсон;  Сэтгүүлийн мэдээлэл устаж үгүй болохоос хамгаалагдсан;  ХХ зууны Монголын утга, уран зохиолын салбарын хөгжлийн төлөв байдалд анализ хийж дүгнэх, статистик бодит мэдээ, баримтын нөөц буй болсон;  Утга, уран зохиолын мэргэжилтэн , судлаач нарт бодит мэдээл лийг практикт ашиглах боломж бүрдсэн;  Бусад салбарын мэдээллийн нөөцийг буй болгох загвар, туршлага буй болсон;  “Цог” сэтгүүл нь салбартаа илүү нэр хүнд, статустай сэтгүүл тул энэхүү мэдээллийн нөөцийг үндэслэн о лон улсын үнэ цэнэ өндөртэй (IF) сэтгүүлийн түвшинд хүрэх боломж бүрдсэн ач холбогдолтой. Төслийн үр дүн 1. Цог сэтгүүлийн 342 дугаарын 47.319 хуудас баримт цахимд оруулсан 2. 342 сэтгүүлийн 7042 өгүүлэл нийтлэл тус бүрд товч тайлбар бичиж “ZOTERO” цахим программд шивж оруулсан 3. 1944-2021 он хүртэл хэвлэгдсэн “Цог” сэтгүүлийн нийтлэлийг нэгтгэн эмхтгэж боловсруулан 2 дэвтэр болгон тус бүр 2 % хэвлүүлсэн Үр дүн-1: “Цог” сэтгүүлийн 342 дугаарыг цахимжуулсан үйл явц Юуны өмнө “Цог” сэтгүүлийн нийтлэлийг цахимжуулах, нэгдсэн мэдээллийн санг буй болгох ажлыг санхүүжүүлж төсөл хэрэгжүүлэх боломж олгосон ШУА, ШУТС-ийн холбогдох хүмүүст талархлаа илэрхийлье. Учир нь тус сэтгүүлийн анх гарсан үеэс өдгөө болтол бараг 80 жил болох гэж байгаа тул хэвлэлийн эх муудаж, зарим хуудас, д угаар үрэгдэж үгүй болсон, хуучирсан цаасан хэвлэлийг уншихад төвөгтэй, бас олдоцгүй зэрэг асуудлыг шинэчилж, хэвлэлийн эхийг цахимаар унших, мэдээллийг нэг дороос хайх боломж олгосон нь цаг хугацаа, эдийн засаг, хадгалалт хамгаалалтын гэх мэт олон талын ач холбогдолтой боллоо. 5 Зөвхөн цахим хэлбэрт шилжүүлээд зогсохгүй, сэтгүүлийн нийтлэлийн агуулга, гаралтын мэдээ, редакцийн ажилд дүн шинжилгээ хийх боломж бүрдсэн, цаашид ХХ зууны Монголын утга, уран зохиолын түүхэн хөгжил хийгээд хэтийн чиг хандлагыг с удлах зэрэг ажилд тус дөхөм болохуйц номзүйн товч тодорхойлолт бүхий цахим болон цаасан хэвлэлийн эх бэлэн болсон явдал нь төслөөр гүйцэтгэсэн ажлын үр дүн, ач холбогдол болно. Нөгөө талаар Монгол улсад ХХ зууны эхнээс үүсэн хөгжиж, өдгөө уншигчдын эрэлт х эрэгцээ, хүлээлттэй байгаа бусад сэтгүүлийн нийтлэлийн мэдээллийн санг бүрдүүлэх туршлага хуримтлагдсан нь олон улсын тогтмол хэвлэлийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах жишигт хүрэх боломж олгоно гэж үзэж байна. Төслийн хүрээнд хийгдсэн “Цог сэтгүүлийн цахим мэдээллийн сан”-д нийт 1944-2021 оны 77 жилийн баримт хамрагдсан байдлыг зургаар товч харуулбал: Зураг №1: “Цог” сэтгүүлийн цахим хэлбэр: (1944-2021) 6 Зураг №1а: “Цог” – 1944-1970: DVD-4 7 Зураг №1б: “Цог” – 1971-2010: DVD-4 8 Зураг №1в: “Цог” – 2011-2021 ба ”Zotero”-д шивсэн эх: DVD-2 9 Зураг №1г: “Цог” сэтгүүлийн дугаар тус бүрийн цахим хэлбэр: “Цог” сэтгүүлийн нийтлэл тус бүрийг судалж, хүснэгтээр ангилан харуулбал: Хүснгэт № 1 “Цог” сэтгүүлийн нийтлэлийн судалгааны тойм (1944-1921) № Он Дугаар Өгүүллийн тоо Сэтгүүлийн хуудас Тэргүүн Судлал шүүмжлэл Дуртгал тэмдэглэл Яруу найраг Үргэлжил-сэн үг Тойм мэдээ /өлгөц/ Монгол Гадаад /орчуулга/ 1 1944 №1 16 70 1 2 2 3 8 15 1 №2 10 54 1 1 2 6 7 3 №3-4 14 51 1 1 1 2 9 13 1 4 40 175 3 3 4 7 23 34 6 2 1945 № 5-6 14 52 1 1 5 7 12 2 № 7 10 81 1 2 7 9 1 3 24 133 1 1 3 5 14 21 3 3 1946 № 8- 9 10 45 1 6 3 8 2 2 10 45 1 6 3 8 2 4 1947 №1 11 83 1 1 1 4 4 10 1 №2-3 14 138 1 2 6 5 14 0 3 25 221 2 3 1 10 9 24 1 5 1948 №1 14 140 2 1 2 7 2 10 4 №2 18 78 1 4 4 9 16 2 №3-4 8 84 1 4 3 7 1 4 40 302 3 6 0 10 19 2 33 7 6 1949 №1-2 20 122 2 1 11 7 9 11 10 №3 9 104 1 1 3 4 7 2 №4 14 58 7 7 10 4 4 43 284 1 3 1 21 18 26 17 7 1950 №1 14 115 1 5 8 10 4 №2 14 101 1 1 4 7 1 9 5 №3-4 13 115 2 1 5 5 11 2 4 41 331 2 3 1 14 20 1 30 11 1945-1950 24 223 1491 12 19 11 73 106 3 176 47 8 1951 №1 13 106 2 1 5 5 11 2 №2-3 13 166 1 2 1 5 4 13 0 3 26 272 3 3 1 10 9 0 24 2 9 1952 №1 29 107 8 1 1 13 6 19 10 №2 14 96 1 2 7 4 13 1 №3 16 103 2 2 7 5 5 11 3 59 306 11 5 1 27 15 0 37 22 10 1953 № 1 19 102 2 2 7 8 11 8 № 2 27 100 10 1 7 8 1 16 11 № 3 14 80 2 3 2 5 2 9 5 № 4 19 124 2 3 1 9 4 13 6 4 79 406 16 8 4 28 22 1 49 30 11 1954 № 1 14 107 3 1 8 2 12 2 № 2 15 120 3 8 4 9 6 № 3 33 183 1 1 25 4 2 13 20 № 4 14 115 3 7 4 5 9 № 5-6 22 146 3 14 5 16 6 6 98 671 4 11 0 62 19 2 55 43 12 1955 № 1 13 139 2 3 2 6 11 2 № 2 14 96 1 3 8 2 13 1 № 3 14 117 1 4 9 8 6 № 4 19 104 1 1 12 4 1 11 8 №5 17 148 2 1 9 5 11 6 №6 20 128 5 4 5 3 3 17 3 6 97 732 3 15 6 40 29 4 71 26 13 1956 № 1 25 117 1 8 5 6 3 2 19 6 № 2 18 89 1 3 3 7 2 2 14 4 № 3 16 100 1 4 3 6 2 15 1 № 4 16 90 4 1 5 6 15 1 № 5 14 105 1 2 6 5 10 4 № 6 13 112 4 5 2 2 10 3 6 102 613 4 25 9 32 24 8 83 19 14 1957 № 1 15 122 3 7 3 2 12 3 № 2 12 113 1 2 3 5 1 9 3 № 3 12 96 2 4 3 2 1 10 2 № 4 14 75 3 1 4 6 13 1 № 5 26 95 2 4 10 7 3 21 5 № 6 21 104 2 2 3 9 5 15 6 6 100 605 7 18 4 36 28 7 80 20 15 1958 № 1 13 95 1 3 5 4 11 2 № 2 23 107 1 3 1 11 7 22 1 № 3 17 96 1 3 8 4 1 16 1 № 4 22 104 3 3 9 7 11 11 № 5 16 99 4 8 3 1 14 2 № 6 16 83 4 7 5 14 2 6 107 584 6 20 1 48 30 2 88 19 16 1959 № 1 14 87 2 3 1 4 4 12 2 № 2 20 123 1 4 1 5 6 3 15 5 № 3 16 124 1 2 2 5 6 14 2 № 4 25 126 1 2 4 12 6 23 2 № 5 17 132 4 6 7 15 2 № 6 18 110 1 1 3 8 4 1 15 3 6 110 702 6 16 11 40 33 4 94 16 17 1960 № 1 15 123 1 1 8 5 12 3 № 2 17 96 2 2 10 3 11 6 № 3 15 123 9 6 13 2 № 4 13 134 1 4 2 6 12 1 № 5 12 124 4 3 5 10 2 № 6 20 106 2 4 2 6 6 19 1 6 92 706 4 15 4 38 31 0 77 15 11 1951-1960 52 870 5597 64 136 41 361 240 28 658 212 18 1961 № 1 20 116 1 3 5 9 2 16 4 № 2 19 107 5 1 7 5 1 10 9 № 3 19 115 1 1 3 7 7 15 4 № 4 15 100 1 3 4 6 1 14 1 № 5 13 107 2 1 5 4 1 9 4 № 6 14 100 1 3 8 2 10 4 6 100 635 3 14 6 31 39 7 74 26 19 1962 № 1 13 115 1 1 4 4 3 11 2 № 2 30 119 1 2 4 14 7 2 27 3 № 3 17 107 2 1 3 9 1 1 14 3 № 4 16 102 2 1 4 8 1 12 4 № 5 14 96 1 2 1 5 4 1 12 2 № 6 21 118 1 3 6 9 2 17 4 6 111 657 6 7 13 42 33 10 93 18 20 1963 № 1 18 125 1 3 1 3 8 2 14 4 № 2 16 96 1 2 1 7 3 2 15 1 № 3 16 138 1 4 5 5 1 15 1 № 4 22 100 3 11 7 1 20 2 № 5 19 108 1 1 8 8 1 14 5 № 6 25 108 1 1 5 12 5 1 13 12 6 116 675 5 14 7 46 36 8 91 25 21 1964 № 1 14 141 2 4 4 3 1 12 2 № 2 17 119 2 1 5 8 1 15 2 № 3 21 122 1 2 1 6 10 1 15 6 № 4 16 130 1 2 1 5 6 1 14 2 № 5 15 117 1 1 4 8 1 12 3 № 6 18 122 2 2 2 5 6 1 15 3 6 101 751 4 11 10 29 41 6 83 18 22 1965 № 1 12 100 2 2 7 1 10 2 № 2 24 127 3 10 10 1 18 6 № 3 25 116 1 13 10 1 17 8 № 4 28 152 1 1 16 9 1 19 9 № 5 17 159 1 2 1 7 5 1 12 5 № 6 14 171 2 6 5 1 13 1 6 120 825 1 10 3 54 46 6 89 31 23 1966 № 1 19 167 1 2 2 7 6 1 16 3 № 2 21 156 1 1 12 6 1 11 10 № 3 20 168 1 1 12 5 1 13 7 № 4 13 195 1 1 1 5 4 1 9 4 № 5 28 182 1 4 2 13 8 24 4 № 6 43 181 4 27 11 1 26 17 6 144 1049 4 13 6 76 40 5 99 45 24 1967 № 1 16 186 1 8 6 1 14 2 № 2 17 191 4 1 5 5 2 16 1 № 3 16 151 1 1 1 4 7 2 15 1 № 4 23 176 2 2 10 7 2 15 8 № 5 23 198 1 1 1 13 6 1 17 6 № 6 19 183 2 1 7 7 2 17 2 6 114 1085 5 10 4 29 38 10 94 20 25 1968 № 1 19 185 2 7 8 2 16 3 № 2 19 190 2 2 1 5 7 2 16 3 № 3 21 193 2 1 13 4 1 18 3 № 4 21 185 2 1 8 8 2 18 3 № 5 17 196 1 7 8 1 14 3 № 6 17 187 1 3 8 4 1 15 2 6 114 1136 3 11 4 48 39 9 97 17 26 1969 № 1 24 203 3 1 2 8 9 1 23 1 № 2 25 191 1 9 14 1 20 5 № 3 24 197 1 1 10 11 1 20 4 № 4 20 172 2 1 10 6 1 15 5 № 5 19 183 1 2 9 6 1 14 5 № 6 18 197 1 1 5 10 1 18 0 6 130 1143 5 7 5 51 56 6 110 20 27 1970 № 1 20 188 1 1 1 10 6 1 14 6 № 2 18 189 2 2 2 4 7 1 17 1 № 3 25 177 3 12 9 1 23 2 № 4 21 168 1 1 1 9 8 1 15 6 12 № 5 16 192 1 2 6 6 1 15 1 № 6 11 174 1 4 5 1 10 1 6 111 1088 6 9 4 45 41 6 94 17 1961-1970 60 1161 9044 42 106 62 451 409 73 924 237 28 1971 № 1 15 174 2 1 6 5 1 14 1 № 2 14 157 1 2 6 4 1 14 0 № 3 23 187 1 2 11 7 2 23 0 № 4 18 179 2 3 1 5 6 1 16 2 № 5 15 189 1 8 5 1 14 1 № 6 16 176 2 2 6 5 1 12 4 6 101 1062 8 11 1 42 32 7 93 8 29 1972 № 1 22 175 1 2 12 6 1 16 6 № 2 20 197 4 6 9 1 16 4 № 3 16 197 1 2 2 5 5 1 15 1 № 4 15 197 4 5 5 1 14 1 № 5 20 182 3 9 7 1 17 3 № 6 21 187 1 3 13 3 1 15 6 6 114 1135 3 18 2 50 35 6 93 21 30 1973 № 1 20 198 1 2 4 8 4 1 17 3 № 2 15 192 1 3 6 4 1 14 1 № 3 21 176 4 2 6 8 1 18 3 № 4 26 167 4 2 11 8 1 12 14 № 5 20 169 2 2 1 10 4 1 12 8 № 6 19 160 2 1 11 4 1 12 7 6 121 1062 12 13 6 52 32 6 85 36 31 1974 № 1 18 170 1 2 5 9 1 13 5 № 2 17 173 5 7 4 1 11 6 № 3 16 165 3 8 4 1 13 3 № 4 15 161 1 3 6 4 1 12 3 № 5 15 171 2 8 4 1 13 2 № 6 15 171 2 1 6 5 1 12 3 6 96 1011 4 16 0 40 30 6 74 22 32 1975 № 1 18 178 3 3 7 4 1 16 2 № 2 20 198 1 2 1 10 5 1 14 6 № 3 20 200 2 4 6 7 1 16 4 № 4 23 176 2 2 2 9 7 1 17 6 № 5 16 164 3 1 5 6 1 14 2 № 6 30 180 2 1 18 8 1 27 3 6 127 1096 8 16 5 55 37 6 104 23 33 1976 № 1 14 135 3 1 1 6 2 1 13 1 № 2 13 176 1 2 1 4 4 1 11 2 № 3 18 189 2 1 1 6 7 1 17 1 № 4 14 185 3 2 1 3 4 1 13 1 № 5 22 176 2 4 1 8 6 1 20 2 № 6 21 176 1 3 9 7 1 17 4 6 102 1037 12 13 5 36 30 6 91 11 34 1977 № 1 14 167 1 2 1 4 5 1 12 2 № 2 14 167 1 2 1 4 5 1 12 2 № 3 17 173 1 3 1 5 6 1 15 2 № 4 13 168 1 1 1 6 3 1 12 1 № 5 22 182 1 1 17 2 1 12 10 № 6 11 172 2 1 4 3 1 10 1 6 91 1029 5 11 5 36 24 6 73 18 35 1978 № 1 18 169 1 4 1 6 5 1 15 3 № 2 17 160 1 3 1 7 4 1 14 3 № 3 16 186 4 1 5 5 1 14 2 № 4 14 169 1 2 1 5 4 1 10 4 № 5 20 169 1 5 1 5 7 1 17 3 № 6 25 170 1 4 14 5 1 21 4 6 110 1023 5 22 5 42 30 6 91 19 36 1979 № 1 20 182 3 1 2 9 4 1 16 4 № 2 16 173 2 3 1 5 4 1 13 3 № 3 25 184 2 1 1 15 5 1 12 13 № 4 21 178 1 3 4 9 3 1 17 4 № 5 21 194 1 2 2 8 7 1 17 4 № 6 22 172 2 1 3 8 7 1 18 4 6 125 1083 11 11 13 54 30 6 93 32 37 1980 № 1 14 131 1 2 2 5 3 1 13 1 13 № 2 16 178 2 1 3 5 4 1 15 1 № 3 19 163 2 2 3 6 5 1 18 1 № 4 56 172 1 5 2 38 9 1 12 44 № 5 21 163 2 1 13 4 1 18 3 № 6 15 157 2 2 2 3 5 1 11 4 6 141 964 8 14 13 70 30 6 87 54 1971-1980 60 1128 10502 76 145 55 477 310 61 884 244 38 1981 № 1 18 148 2 3 1 4 7 1 17 1 № 2 18 171 1 1 2 9 4 1 17 1 № 3 11 158 1 1 1 5 2 1 10 1 № 4 12 178 1 2 2 3 3 1 11 1 № 5 12 179 2 1 6 2 1 11 1 № 6 12 179 1 2 5 3 1 11 1 6 83 1013 7 9 8 32 21 6 77 6 39 1982 № 1 17 173 1 3 2 8 2 1 14 3 № 2 16 142 2 2 6 5 1 15 1 № 3 17 159 1 5 4 2 4 1 16 1 № 4 19 151 1 2 2 8 5 1 16 3 № 5 25 158 1 3 2 15 3 1 17 8 № 6 17 173 1 3 1 8 3 1 15 2 6 111 956 5 18 13 47 22 6 93 18 40 1983 № 1 20 164 2 2 10 5 1 17 3 № 2 18 169 3 4 5 5 1 17 1 № 3 25 153 2 2 14 6 1 23 2 № 4 19 172 2 2 10 4 1 12 7 № 5 15 166 1 2 2 5 4 1 14 1 № 6 21 158 2 2 11 5 1 19 2 6 118 982 1 13 14 55 29 6 102 16 41 1984 № 1 17 166 1 1 3 5 6 1 13 4 № 2 26 172 1 2 4 11 7 1 22 4 № 3 18 158 1 3 4 3 6 1 17 1 № 4 20 168 3 2 2 5 7 1 19 1 № 5 20 156 1 2 3 7 6 1 19 1 № 6 19 146 1 4 3 5 5 1 17 2 6 120 966 8 14 19 36 37 6 107 13 42 1985 № 1 17 167 1 1 9 5 1 15 2 № 2 16 163 2 6 7 1 14 2 № 3 15 172 2 2 5 5 1 13 2 № 4 22 173 1 2 6 5 7 1 21 1 № 5 12 163 1 1 4 5 1 11 1 № 6 21 165 3 2 10 5 1 15 6 6 103 1003 1 9 14 39 34 6 89 14 43 1986 № 1 15 161 2 1 6 5 1 14 1 № 2 19 136 1 3 2 7 5 1 17 2 № 3 18 165 3 3 6 5 1 17 1 № 4 25 170 1 7 1 7 8 1 24 1 № 5 15 129 4 2 4 4 1 13 2 № 6 15 166 2 1 8 3 1 14 1 6 107 927 2 21 10 38 30 6 99 8 44 1987 № 1 15 158 2 1 5 6 1 14 1 № 2 16 139 3 2 7 3 1 15 1 № 3 16 191 2 4 5 4 1 15 1 № 4 18 181 11 1 2 3 1 17 1 № 5 26 175 3 2 15 5 1 20 6 № 6 15 182 3 3 4 4 1 14 1 6 106 1026 24 13 38 25 6 95 11 45 1988 № 1 16 172 1 4 7 3 1 15 1 № 2 25 166 3 2 15 4 1 19 6 № 3 19 150 3 2 8 5 1 17 2 № 4 15 173 2 2 5 5 1 12 3 № 5 55 189 3 3 45 3 1 11 44 № 6 19 166 3 6 5 3 2 18 1 6 149 1016 15 19 85 23 7 92 57 46 1989 № 1 26 174 1 3 17 4 1 25 1 № 2 23 170 3 2 1 12 4 1 22 1 № 3 18 159 2 2 9 4 1 15 3 № 4 21 171 1 1 15 3 1 20 1 № 5 22 147 2 2 15 2 1 21 1 14 № 6 48 164 1 2 34 10 1 38 10 6 158 985 3 9 11 102 27 6 141 17 47 1990 № 1 25 164 2 3 14 5 1 25 0 № 2 20 172 2 3 10 4 1 20 0 № 3 21 156 3 2 10 5 1 20 1 № 4 23 183 3 3 11 5 1 22 1 № 5 35 157 3 2 24 5 1 35 0 № 6 24 167 5 3 9 6 1 21 3 6 148 999 0 18 16 78 30 6 143 5 1981-1990 60 1203 9873 27 150 137 550 278 61 1038 165 48 1991 № 1 25 182 1 1 14 8 1 15 10 № 2 28 127 1 20 6 1 26 2 № 3 14 173 1 2 4 6 1 13 1 № 4 22 165 1 1 15 4 1 22 0 № 5 15 156 2 5 7 1 13 2 № 6 19 151 1 3 8 6 1 18 1 6 123 954 4 10 66 37 6 107 16 49 1992 № 1 14 125 2 2 6 3 1 14 0 № 2 11 122 1 6 4 11 0 № 3 13 114 3 6 4 12 1 № 4 13 111 1 7 5 10 3 4 51 472 5 4 25 16 1 47 4 1993-1999* Хэвлэгдээгүй 51 2000 № 1 48 180 1 1 32 15 1 46 2 1991-2000 12 222 1606 0 10 15 123 68 8 200 22 52 2001 № 1 23 162 1 2 8 10 2 22 1 № 2 29 167 2 17 8 2 26 3 № 3 44 187 2 14 19 8 1 37 7 № 4 26 164 2 2 10 11 1 18 8 4 122 680 7 18 54 37 6 103 19 53 2002 № 1 26 153 5 12 7 2 21 5 № 2 62 154 49 12 1 62 0 № 3 24 151 1 2 12 8 1 19 5 № 4 18 144 3 2 2 10 1 12 6 4 130 602 9 4 75 37 5 114 16 54 2003 № 1 28 159 2 1 15 8 2 26 2 № 2 14 153 1 7 4 2 10 4 № 3 21 154 3 9 8 1 11 10 № 4 38 158 3 25 9 1 20 18 4 101 624 0 9 1 56 29 6 67 34 55 2004 № 1 33 160 1 2 18 8 4 22 11 № 2 20 194 2 2 9 5 2 18 2 № 3 27 181 2 2 14 7 2 25 2 № 4 24 157 3 3 6 10 2 18 6 4 104 692 3 7 7 47 30 10 83 21 56 2005 № 1 38 158 5 1 24 6 2 29 9 № 2 28 162 2 2 16 6 2 18 10 № 3 32 166 2 1 23 4 2 17 15 № 4 28 153 1 6 12 7 2 19 9 4 126 639 10 10 75 23 8 83 43 57 2006 № 1 36 160 4 3 21 6 2 26 10 № 2 33 158 4 2 22 3 2 19 14 № 3 53 159 1 5 2 33 10 2 32 21 № 4 45 182 4 10 22 7 2 38 7 4 167 659 1 17 17 98 26 8 115 52 58 2007 № 1 23 210 1 12 8 2 20 3 № 2 29 171 1 1 20 6 1 26 3 № 3 33 180 3 4 20 5 1 20 13 № 4 58 208 4 2 43 8 1 47 11 4 143 769 9 7 95 27 5 113 30 59 2008 № 1 31 105 3 1 21 5 1 20 11 № 2 30 122 3 1 18 7 1 22 8 № 3 31 158 2 2 14 12 1 26 5 * “Цог” сэтгүүлийн 50 жилийн ой 1994 онд тохиосон учир ойд зориулсан нэг дугаарыг “Соёл урлагийг дэмжих сан ”-гийн ивээн тэтгэлэгээр хэвлүүлсэн гэж тэмдэглэсэн ч олдоогүй, МУҮНС-д байхгүй байв 15 № 4 26 127 1 6 2 12 4 1 20 6 4 118 512 1 14 6 65 28 4 88 30 60 2009 № 1 43 130 1 1 28 12 1 37 6 № 2 35 154 3 2 24 5 1 17 18 № 3 38 146 2 1 4 25 5 1 32 6 № 4 16 117 1 8 6 1 10 6 4 132 547 6 4 5 85 28 4 96 36 61 2010 № 1 22 133 1 1 2 10 7 1 19 3 № 2 21 167 1 1 12 7 17 4 № 3 21 165 2 1 12 6 20 1 № 4 29 155 1 2 4 15 7 26 3 4 93 620 2 6 8 49 27 1 82 11 2001-2010 51 1236 6344 13 92 83 699 292 57 944 292 62 2011 № 1 17 132 1 3 1 9 2 1 15 2 № 2 55 127 2 45 7 1 54 1 № 3 24 136 1 3 15 5 23 1 № 4 50 119 1 3 39 7 49 1 4 146 514 1 7 7 108 21 2 141 5 63 2012 № 1 79 121 1 1 70 7 78 1 № 2 55 119 2 3 42 8 50 5 № 3 46 134 1 3 35 7 45 1 № 4 67 155 1 3 54 9 55 12 4 247 529 1 5 10 201 31 2 228 19 64 2013 № 1 26 133 3 2 13 8 25 1 № 2 37 140 3 1 20 13 32 5 № 3 58 168 1 2 44 11 47 11 3 121 441 7 5 77 32 104 17 2014-2015 Хэвлэгдээгүй 65 2016 № 1 30 100 5 3 15 7 27 3 № 2 38 156 3 5 22 7 1 31 7 № 3 26 122 5 4 8 9 22 4 3 91 378 13 12 45 23 1 80 14 66 2017 № 1 31 104 7 5 11 8 25 6 № 2 47 90 1 3 37 6 42 5 № 3 42 106 3 4 29 6 33 9 № 4 32 98 1 2 3 12 14 29 3 4 152 398 2 12 15 89 34 1 129 23 67 2018 № 1 26 102 2 2 17 5 23 3 № 2 34 102 3 3 18 10 29 5 № 3 61 122 2 8 46 5 55 6 3 121 306 0 7 11 81 20 0 107 14 68 2019 № 1 62 112 2 3 50 7 59 3 2020 Хэвлэгдээгүй 69 2021 № 1 56 164 1 4 1 24 26 46 10 2011-2021 23 999 2862 5 57 64 692 194 6 894 105 № Он Дугаар Өгүүллийн тоо Сэтгүүлийн хуудас Тэргүүн /их бага хурал, тэмдэглэлт ой, нийгэм улс төрийн нийтлэл/ Судлал шүүмжлэл, Дуртгал тэмдэглэл Яруу найраг Үргэлжил- сэн үг Тойм мэдээ /өлгөц/ Монгол Гадаад /орчуулга/ Дүн 77 342 7042 47,319 239 715 468 3422 1897 297 5718 1324 Энэхүү тоон үзүүлэлтийг нарийвчлан ашиглах бол дараах зүйлсийг анхаарна уу: 1. Тоон үзүүлэлт нь сэтгүүлийн эх болон энэхүү “Цог сэтгүүлийн нийтлэлийн цахим мэдээллийн нэгдсэн сан”-1944-2021) бүтээлд зөрүүтэй буйг алдаа гэж үзэх шаардлагагүй. 2. 1990-д оноос урагш нэг зохиогчийн “Шүлэг, яруу найраг”-ийн төрлийг нэг бүтээл гэж үзсэн бол харин 1990-д оноос хойш нэг зохиогчийн олон шүлгийг номзүйн задлаг тодорхойлолтоор гаргасан учир тоо нэмэгдсэн. 3. Хүснэгтэд буй тоог сэтгүүлийн гарчагт тулгуурлаж хийсэн бол энэ бүтээлд нийтлэл тус бүрийг түүвэрлэж тайлбар бичилт үйлдсэн тул тоон хувьд илүү харагдах болно. 4. Нийт 77 жилийн хугацаанд 342 дугаарт 7000 гаруй өгүүлэл нийтлэл орсноос 78,5 % нь монгол, үлдсэн нь гадаад өгүүлэл нийтлэл болно. 5. МЗХ -с өнгөрсөн 77 жилийн турш нийт уншигчдад 2,9 мянга орчим хэвлэлийн хуудас бүхий сэтгүүлийн бүтээлийг бичиж туурвин, орчуулж боловсруулан нийтийн хүртээл болгожээ. 16 “Цог” сэтгүүлийн дугаарыг цахимжуулах үйл явц Өнгөрсөн 77 жилийн хугацаанд Цог сэтгүүлийн 342 дугаар гарч, 7000 гаруй нийтлэл хэвлэгдсэний 80 орчим % нь монгол, үлдсэн нь гадаад өгүүлэл нийтлэл болно. Эдгээрээс дан шүлэг, яруу найраг, өгүүллэг, тууж, роман 75 % -ийг эзэлж үлдсэн нь утга, уран зохиолын холбогдолтой бодлого, Монголын зохиолчдын Эвлэлийн их бага хурал, зохиолчдын дуртгал, тэмдэглэл, шүүмж судлал, гадаад дотоодын уран зохиолын тойм мэдээ эзэлж байна. Монголын Зохиолчдын Эвлэлийн Хорооны удирдлагын дагуу монголын болон гадаад улс орны зохиолчид судлаачид нар 2,9 мянга орчим хэвлэлийн хуудас бүхий сэтгүүлийн бүтээлийг бичиж туурвин, орчуулж боловсруулан нийтийн хүртээл болгожээ. Өөрөөр хэлбэл, төслийн яв цад бид 47.319 хуудас буюу 2,957 орчим хэвлэлийн хуудас бүтээлийг канондох, зургийг фотогоор авах зэргээр цахим хэлбэрт оруулж ажиллаа. Олон хүний оролцоотойгоор богино хугацаанд хийж гүйцэтгэсэн учир сэтгүүлийн канондсан эх олон янз хэлбэртэй болсон ч ца химаар унших боломжтой юм. Бүрэн гаргацтай фотожуулсан хэсгийн ихэнх нь хувь хүний хадгаламжаас олсон, харин үдээс боодолтой, салгах боломжгүй зарим хэсэг нь номын сангуудаас авсан эх бөгөөд сэтгүүлийн шил хэсэгт заримдаа дарагдсан зүйл бас бий. Сэтгүүлийн эхийг МУҮНС, УБХНТНС, МУИС, МУБИС, ХААИС, Утга зохиолын дээд сургуулийн номын сан, Хүүхдийн номын ордон, Дорнод, Ховд зэрэг аймгийн төв номын сан, МЗЭ -ийн номын дэлгүүр зэрэг газруудаас авч ашиглав. Мөн “Цог” сэтгүүлийн зөвлөл, эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, зохиол бүтээлээ нийтэлж байсан зохиолч нараас: М.Саруулдалай /МЗЭ захирал-2020/ Я.Баяраа /хариуцлагатай нарийн бичгийн дарга 2017-2019/ Х.Зандраабайдий /Хариуцлагатай нарийн бичиг 2001-2009/ В.Сэлэнгэ /МЗЭ нарийн бичиг 2004-2020/; Мөн Э.Цагаан-уул / Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч А.Эрдэнэ-Очирын хүү/, Д.Энхболд /Зохиолч/, Б.Бааст /МУ- ын хөдөлмөрийн баатар , Ардын уран зохиолч /түүний ач охин/, С.Дулам / Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн/ зэрэг хүмүүстэй холбогдож, уулзаж яриа авч сэтгүүлийн зарим дугаар хэвлэгдээгүй тасалдсан тухай (1993 -2000) асууж тодруулан ажилласан болно. 17 Үр дүн 2: 7042 нийтлэл тус бүрийг “Zotero” программд оруулсан үйл явц Бидний судалгаагаар тус сэтгүүлийн 342 дугаарын 7042 нийтлэл тус бүрийг “Zоtero” программд шивж 10-с дээш үзүүлэлтээр хайх боломж бүрдлээ. Хүснэгт № 2 “Цог” сэтгүүлийн нийтлэлийг “ZОTЕRO”- програмд оруулсан загвар ба өгөгдлийн нэрийн оногдуулалт № Англи нэр Монгол Жишээ загвар 1 Title Нийтлэлийн Гарчаг “Үүрийн туяа” 2 Author Зохиогч Ринчен Б 3 Translator Орчуулагч /гадаад нийтлэл бол орчуулагчийг бичнэ/ 4 Abstract Товч тайлбар Түүхэн роман: Тэгшхэн зассан дэлтэй, хад мэт хантраастай, сайхан халтар морь, зүүн гартай цулбуураа бариад, урт гансаа яаралгүй бариа татаж суусан эзнээ байн байн харж, соргог хоёр чихээ солбилзуулан зогсож байлаа... 5 Publication Хэвлэсэн газар УБ./хэвлэгдсэн газар/ 6 Volume Дугаар /№/ № 3-4 7 Datе Хэвлэгдсэн он 1950 8 Pages Хуудас 38 х. 9 Series Цуврал Цог 10 Language Хэл Монгол 11 Library Catalogy Номын сангийн каталоги (ДАА) 808,5 12 Call Number ЗҮД3Т Р-518 13 Short Title Дэд гарчаг - 14 ISSN Олон улсын дугаар - 15 Url - - 16 Accessed Хандалт - 17 Archive Архив - 18 Loc.in Archive Хаана байгаа номын сангийн нэр 19 Rights - - 20 Exstra - 21 Date Added Нэмсэн огноо Шивсэн он сар, өдөр гарна 22 Modified Өөрчлөгдсөн ДҮН 22 үзүүлэлтээс 13 Үзүүлэлтээр хайна. Дээрх программ нь тогтмол хэвлэл ийн мэдээлэл оруулахад зориулагдсан өгөгдөлтэй, номзүйн лавлагаа мэдээллийн нээлттэй, үнэ төлбөргүй програм бөгөөд онлайн байх шаардлагагүй тул хаанаас ч хандах боломжтой ашиглахад хялбар юм. Өөрөөр хэлбэл, “Цог” сэтгүүл бол нэг хэмжээ, хэлбэр, хийц, нэг нэр төрлийн, нэг дугаарын үргэлжлэл, буюу нэг он сараар өдөрлөсөн, агуулгаараа үл давтагдах жил бүр тогтсон номер дугаараар зохион байгуулагддаг, тодорхой цаг хугацааны хооронд хэвлэгдэ ж ирсэн хэвлэл тул олон улсын энэ программыг сонгоход 18 тохиромжтой гэж үзлээ. АНУ-ын Жорж Мейсоны Их Сургуулийн Түүх, Шинэ Хэвлэл мэдээллийн төвөөс боловсруулан гаргасан Zotero программыг (Google Chrome, Mozilla Firefox, Apple Safari, Opera -д зориулсан өргөтгөлт эй) хот хөдөөгийн аль ч номын сан мэдээлэл цуглуулж, хадгалах, бүрэн вэб хуудас нэмж оруулах боломжтой. Zoteroгийн давуу тал бол өгөгдөлд тохирсон материал дээр үндэслэн ном зүй гаргаж, ишлэл үүсгэх чадвар бөгөөд гол агуулга нь Номын нэр, Зохиогч, Хуудасны дугаар, Хэвлэгдсэн он, Хэвлэн нийтлэгч гэх мэт үндсэн лавлагааны агууламжтай, программын баруун дээд талд буй (Info, Notes, Tags, Related) талбаруудад нэмэлт тэмдэглэл оруулж, үүссэн цахим мэдээллээ төрөлжүүлэн ангилах, /байгууллагын ажлын тайлан, илтгэл, өгүүлэл гэх мэт/ хайх, засварлах, шинэчлэх боломжтой. Цаашилбал, Zоteroгийн бүтэцтэй /эмхэтгэл, байгууллага, иш таталт, синк хийх, хамтран ажиллах/ дэлгэрэнгүй танилцаж, сэтгүүлийн бичвэр, зохиогчийн нэр, нийтлэлийн гарчаг, тоо болон хураангуй товчлол, тү лхүүр үгс болон монгол, гадаад аль ч хэлнээс иш татах боломжтой. Зураг № 3: 1947 оны Цог сэтгүүлийн нийтлэлийг “ZOTERO”- д оруулсан загвар Бид цаасан картын санд тулгуурлан цахимд мэдээлэл оруулсан, харин төслийн урьдчилсан хэлэлцүүлгээр цаасан картыг орчин үед төдийлөн хэрэглэхгүй болсон тул давхар хийх шаардлагагүй гэж зөвлөснийг үндэслэн цаашид цахимаар хийхээр болсон билээ. 19 Зураг №4: Цог сэтгүүлийн цаасан картын сан (1944-2021) 20 Үр Дүн 3: “Цог” сэтгүүлийн нийтлэлийг хэвлэмэл гарын авлага 1944-2021 оны хооронд хэвлэгдсэн “Цог” сэтгүүлийн 7000 гаруй нийтлэлийг эмхтгэн нэгтгэж, цаасан хэлбэрээр “Цог сэтгүүлийн нийтлэлийн цахим мэдээллийн нэгдсэн сан”- /1944-1980/, /1981-2021/ нэртэй 2 дэвтэр эмхтгэл бүтээлийг цөөн хувиар хэвлэн гаргаж архивлан үлдээж байна. Цаасан суурьтай, хэвлэмэл эхийг хийхдээ бид эхлээд он дараалал, дотор нь үсэг дараалал, үсэг дараалал дотор нэг зохиогчийн бүтээлийг дахиад он дараалалд оруулах дэс дарааллыг эрхэмл эж, нийтлэл тус бүрд товч тайлбар хийсэн болно. Энэ нь хайлт хийхэд дөхөм болох номзүйчлэлийн олон улсын тогтсон арга билээ. Харин нэг он дотроо үсэг дараалалд орсон тул сэтгүүлийн дэс дугаар үсэг дараалалд өмнө хойноо орсон болохыг анхаарч ашиглана уу. Жишээ нь, 1944 оны 1, 2, 3, 4 дугаарын нийтлэлүүд нэг үсэг дараалалд орсон болно. Мөн хэвлэгдээгүй, тасалдсан онуудыг дотор нь бичиж сануулсан, товч тайлбарууд нь бусад хэвлэлийн бүтээлээс ялгарах онцлогтой, тухайлбал, шүлэг, яруу найраг, өгүүллэг, тууж г.м. уран зохиолын онцлог шинжид тохируулан нийтлэлийн эхний мөрөөс заримдаа эшэлсэн бол утга зохиолын шүүмж судлал, тэмдэглэл, дуртгалд агуулгын товчийг гаргаж өгсөн болно. Нэг хүний нэр өөр өөрөөр бичигд сэн зүйл байна, тухайлбал, 1960-аад оноос өмнө Ринчин гэж бичиж байсан бол түүнээс хойш Ринчен хэмээн бичсэн, зарим хүний овог бичигдээгүй г.м. уг эх нийтлэлд хэрхэн бичигдсэнийг тэр хэвээр нь мэдээлэлд авлаа. Мэдээллийн санг ашиглахад анхаарах зүйл: Хүснэгт 2-д болон энэхүү хэвлэмэл эхэд харуулсан тоон үзүү лэлтийг нарийвчлан ашиглах бол дараах зүйлсийг анхаарна уу: 1. Сэтгүүлийн нийтлэлийн тоо 1990 -д оноос урагш “Шүлэг, яруу найраг”-ийн төрлөөр бага үзүүлэлттэй юм. Учир нь нэг зохиогчийн шүлгийг нэг гэж тоолсон, мөн нэргүй шүлгийн мөртүүдийг баримжаалин тооцсон болно. Харин 1990-д оноос хойш нэг зохиогчийн олон шүлгийг номзүйн задлаг тодорхойлолтын аргаар тоолж гаргасан учир тоо нэмэгдсэн. 3. Хүснэгтэд байгаа тоог голлон сэтгүүлийн гарчагт тулгуурлаж хийсэн бол дэвтэрлэж хэвлэсэн номзүйн бүтээлд нийтлэл тус бүрийг түүвэрлэж тайлбар бичилт үйлдсэн тул тоон хувьд илүү харагдах болно. 4. Нэг зохиогчийн олон шүлэг найраглал, өгүүллэг, нийтлэл зэрэг байвал: Шүлгүүд, Нийтлэлүүд, Өгүүллэгүүд, Найраглалууд гэж гарчагт бичсэн ба харин Тайлбар хэсэгт бүтээлийн нэр тус бүрээр тодорхойлолт өгсөн. 21 5. Сэтгүүлийн хэвлэлд заримдаа МЗЭ -ийн хэвлэл, заримд нь бичээгүй тул энд оруулаагүй, мөн 1944 оноос эхлэн давхар дугаартай явж байснаа заримдаа орхигдсон, нэг бол давхардсан зэрэг хэвлэлийн алдаа байгаа тул жигдлэн ерөнхий дугаараар орууллаа. 6. Гадаад зохиолчдын төрсөн он, хаанахын хүн гэдгийг заримдаа бичсэн, бичээгүй байгаа тул байгаагаар нь тодорхойлов. 7. Сэтгүүлийн зарим хуудас урагдаж гэмтсэн, заримынх нь гарчаг олдохгүй, заримдаа бичвэр дотроо төрөлжүүлэн гарчагласа н, нэг бол хойноо орсон, гарчагт буй нэр үндсэн бичвэр дэх нэртэй зөрүүтэй зэрэг хайлт хийхэд төвөгтэй зүйл багагүй тохиолдсон нь Zоtero програмд мэдээлэл оруулахад цэг, таслал, зураас, зай, овгийн үсгийг ард оруулах г.м. нягт нямбай арга ажиллагааг шаардаж байв. Иймд цаашид цахим хайлт хийхэд зарим мэдээлэл зөрүүтэй гарч ирэх магадлал байгаа тул залруулан ойлгоно гэдэгт итгэж байна. 8. . Бид анх 1947-2020 он хүртэлх мэдээллийн сан хийхээр төлөвлөсөн ч шинээр 1944, 1945, 1946 онуудыг нэмж хийснээс гадна баримжаа тоогоор 500 нэрийн сэтгүүл гэж тооцсон ч дундаа тасарч хэвлэгдээгүй учир энэхүү хүснэгтэд тэмдэглэсэн 342 сэтгүүл бол хэвэгдэж гарсан бодит тоо болно. 9. Манай улсын томоохон номын сангуудад 1960 -д он хүртэлх тогтмол хэвлэлийн хадгалалт хамгаалал т, бүрэн байдал алдагдаж, нилээд хуучирч муудсан, тоосжилт их, уншигчийн ашиглалтаас шалтгаалж урагдаж гэмтсэн, үдээс оёос нь үсгээ дарсан зэрэг уншихад төвөгтэй зүйл олон байлаа. Цаашид улсын хэмжээний болон салбарын мэдээллийн сангийн бүрдлийг нэгдсэн бо длого, шийдвэр, нэг индекс, кодтой хийж, олон улсын номзүйн мэдээллийн стандартад нийцүүлэх шаардлагатай юм. Төгсгөл: “Цог” сэтгүүлийн гаралтын мэдээний тойм ХХ зууны эхнээс үүсэж хөгжсөн монголын орчин үеийн тогтмол хэвлэлийн томоохон төлөөлөлд “Цог” сэтгүүл зүй ёсоор орно. 1940-ээд оноос шинэ үеийн уран зохиолыг хэвлэн нийтлэх тогтмол хэвлэл хэрэгтэй болж, 1942 -1943 онд олон шүлгийн “Цоморлог” дэвтрийг анх гаргаж эхэлсэн нь одоогийн Цог сэтгүүлийн суурийг тавьсан байна. Цоморлог сэтгүүлд дан шүлэг яруу найргийг хамруулж үргэлжилсэн үгийн зохиол орхигдож байсан учир хэлэлцээд нэрийг өөрчилж “Цог” хэмээх нэртэй, уран зохиолын төрөл зүйлийг багтаасан утга зохиолын сэтгүүл болгож 3 сар тутамд нэг удаа зохиолчдын түр хорооноос эрхлэн гарах болсон. МАХН-ын ТХ -оос 1943 онд гаргасан тогтоолдоо “Цог” сэтгүүлийг эрхлэн гаргахыг МЗЭ-д даалгаснаар 1944 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр анхны дугаар 5000 22 хувь хэвлэж /2004 оны №2-ын 5-р талд/, хариуцлагатай эрхлэгчээр эрдэмтэн Бямбын Ринчен ажилласан байдаг . Сэтгүүлийн эхний дөрвөн дугаарыг монгол бичгээр хэвлэж / 1945 оны №5,6 - с бусад /, харин тав, зургаа дахь дугаараас шинэ үсгээр хэвлэсэн юм. 1954 оныг дуустал улиралд 1 дугаараар, харин 1955 -1991 он хүртэл жилд 6 дугаараар гарч, дотоод, гадаадын утга, уран зохиолын нэрт хүмүүсийн уран бүтээлтэй танилцуулж эхэлснээр монголын нийт уншигчдын хүсэн хүлээсэн хэвлэл болж, өдгөө 80 шахам жил үргэлжлэн уншигдсаар буй. 1974 онд “Цог” сэтгүүлийн 30 жилийн тохиож “...Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлиг гарсанд: хөдөлмөрчдийн коммунист үзэл санаагаар хүмүүжүүлэх, социалист реализмын утга зохиолыг хөгжүүлэх, өөрийн орны болон ЗХУ, ах дүү социалист орны утга зохиолыг сурталчлах, зохиолчдын ур чадварыг дээшлүүлэхэд ор уулж байгаа хувь нэмрийг нь үнэлж “Алтан гадас” одонгоор шагналаа” /ойн ёслол 1975 оны 1-р сарын 9-нд болсон/ гэж тэмдэглэсэн нь сэтгүүлийн өнгөрсөн 30 жилийн түүхэн дэх ерөнхий агуулга гэж үзэж болно. Харин Ардчиллын эхний жилүүдэд “Цог” сэтгүүл хэвлэгдэх боломжгүй болж 1993-2000 оны хооронд хэсэг хугацаанд тасалдсан байна. 1992 онд 4 дугаараар гарч, улмаар 1993 оны эхний хоёр дугаарыг бэлтгэсэн боловч хэвлэгдээгүй тул гол зохиолууд нь "Утга зохиол" сонины тусгай дугаарт нийтлэгдсэн байна. Мөн “Цог” сэтгүүлийн 50 жилийн ой 1994 онд тохиосон учир ойд зориулсан дугаарыг “Соёл урлагийг дэмжих сан”-гийн ивээн тэтгэлгээр хэвлүүлсэн гэж сурвалжилж тэмдэглэсэн (Л.Ч) ч олдоогүй. /МУҮНС-д байхгүй/. Зах зээлт шинэ нийгмийн төвөгтэй цаг үед сэтгүүл хэдий тасалдсан ч о юунлаг ивээн тэтгэгчдийн оролцоо, сэтгүүлийн редакцийн зөвлөлийн хичээл зүтгэлээр 2001 оноос Х.Алтангэрэл захиралтай “Хөгжил трейд”1 компанийн ивээн тэтгэлэгээр улирал тутам дахин хэвлэгдэх болсон билээ. Энэ мэт тус сэтгүүл 2001 оноос хэвлэлийн захиалгад орж хот, хөдөөгийн уншигчдын захиалга өссөн, Өвөр Монголын шинэ монгол бичгээр хэвлэгдсэн “Өнөр Цэцэг” сэтгүүлийн тусгай дугаар хэвлэгдсэн, мөн дахиад зарим оны сэтгүүлийн дугаар тасалдсан /2013, 2014, 2015, 2020/, МЗЭХ өөрсдийн санхүүжилтээр сэтгүүлээ гаргах болсон зэрэг онцлог зүйлүүдийг тоймлон тэмдэглэж байна. Түүнчлэн сэтгүүлийн 60, 70 жилийн ойн арга хэмжээ, удахгүй болох 80 жилийн ой гэх мэт уншигч, нийтлэгчдийн эрэлт хэрэгцээ, түүхэн хамт олны хичээл зүтгэл, сэтгүүлийн редакцийн нөр их хөдөлмөр үргэлжилсээр байна. 1 Сэтгүүлийн нүүр хуудсанд: Нийгэм, утга зохиол, уран сайхны СЭТГҮҮЛ. МЗЭ “Хөгжил трейд” компани. 2001 № 01 (269) гэжээ 23 Талархал “Цог” сэтгүүлийн цахим мэдээллийн сан” Төслийг ивээн тэтгэж санхүүжилт олгосон ШУА, ШУТС, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжиж тусалсан СУИС- ийн СС -ийн удирдлага, санхүүгийн алба, НССТэнхимийн хамт олонд талархлаа илэрхийлье. Энэхүү төслийг хэрэгжүүлэх явцад “Цог” сэтгүүл нь уншигчдын эрэлт хэрэгцээ ихтэй, танин мэдэхүйн ач холбогдолтой хүлээл ттэй хэвээр байгаа хэвлэл тул тасалдуулахгүй хэвлэн гаргах бүх талын арга хэмжээ авч ажилласан сэтгүүлийн редакцийн хамт олон болон ивээн тэтгэж ажилласан Х.Алтангэрэл захиралтай “Хөгжил трейд” компанид нийт уншигчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Зах зээлийн шилжилтийн үед сэтгүүл хэвлэгдэхгүй тасалдах болсон шалтгаан, эрэл сургийг тодруулж өгсөн зохиолч Х.Зандраабайдий, Б.Баастын хувийн цуглуулгаас зарим сэтгүүлийн гарчгийг хуулбарлуулсан /ач охинд/ явдалд талархаж байна. Цог сэтгүүлийн нийтлэл ээр цаасан картын даалгавар гүйцэтгэж, дадлага хийсэн оюутан, магистрантууд, сэтгүүлийн мэдээллийг судалсан магистр Л.Чимэдцэрэн, оюутан Б.Бүжинлхам, номын санч Э.Ууганбаяр, Д.Шинэчимэг нарт талархал илэрхийлье. Тайлан бичсэн: Төслийн удирдагч: Ж.Цэзэн 2023.04.3